БАРИМТАЛСАН ЗАРЧИМТАЙ, ТҮҮНДЭЭ ҮНЭНЧ
БАЙХ НЬ МИНИЙ ЗАРЧИМ МӨН
Аливаа хүнд амьдралдаа болоод ажил албандаа баримтлах зарчим гэж байдаг. Миний хувьд “Амьтны амь хороохгүй, алт ухахгүй, архи үйлдвэрлэхгүй” гэсэн амьдралын зарчимтай. Харин улс төрд хөл тавьсан цагаасаа хойш баримтлан, хэлбэрэлтгүй мөрдөж явдаг зарчмаа сонгогч та бүхэндээ дуулгах нь илүүц биш гэж бодож байна.
1. Сонгогчид болон бусад хүмүүсийг ялгаварлан харьцахгүй байх, тэднийхээ зүгээс тавьсан санал, хүсэлтийг хүлээн авч биелүүлэхийн төлөө өөрөөс хамаарах бүхий л арга, боломжоо дайчлан зүтгэх нь миний баримталдаг нэг зарчим.
2. Хуулийг чандлан сахихын хамт хурал чуулгандаа тасралтгүй оролцох, хэлэлцэж буй асуудал бүрд идэвх санаачилгатай хандах нь миний бас нэг зарчим.
3. Ямар нэг бүлэг, фракцад багтаж, хэн нэг даргыг дагахгүйгээр аливаад өөрийн байр суурьтай байх нь миний нэг зарчим.
4. Эрхашгийнэрэмбийгягшталбаримталж гагцхүү улс, эх орны нийтлэг эрх ашгийн төлөө, байгаль, газар нутгийн бүрэн бүтэн байдал, баялагийн тэгш шударга хуваарилалтын төлөө тууштай тэмцэх нь миний зарчим. Миний баримталсан байр суурь, чуулган болон байнгын хорооны хурал дээр хэлсэн үг, дэвшүүлсэн санал Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол зэрэг баримт бичигт ч, тусгалаа олсон, миний хэвлүүлсэн ном товхимолд ч буй.
5. Төрийн түшээгээр ажилласан он жилүүдэд хувийн бизнесээсээ бүрэн татгалзаж, төр, ард түмний нэр барьж авсан бонд, боловсролын сан, ЖДҮДС зэрэг сангуудаас хувьдаа зээл авсангүй, хамаарал бүхий этгээддээ ч зээл авч өгсөнгүй, аливаа төсөл, тендер, концест оролцсонгүй, төрийн албыг төрлийн алба болгосон томилгоонд хутгалдсангүй, улсын хөнгө мөнгийг хэмнэх үүднээс гадаад томилолт авсангүй, тэр ч байтугай албан өрөөндөө шаардлагагүй засвар хийлгэсэнгүй, амин хувьдаа албаны унаа ч хэрэглэсэнгүй. Энэ бол миний баримталсан чухал зарчим юм.
6. Төрийн түшээ , олонд түлхүү танигдсан хүний хувьд нийгэмд зөв үлгэр дуурайл үзүүлж амьдралын зүй зохистой хэрэглээтэй байж, өнөөдөр дэлхий нийтээр ярьж байгаа “Минималист” үзлийг олон жилийн өмнөөс ажил амьдралынхаа зарчим болгон хөдөлмөрлөж явна.