
Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны санхүүжилтын ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай, Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Монгол Улсын Засгийн газар, Беларус Улсын Засгийн газар хооронд байгуулсан зээлийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хэлэлцэнэ.
Хэлэлцэх асуудлын жагсаалттай холбогдуулан үг хэлэх гишүүн байгаагүй тул Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.
Засгийн газраас 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн уг төслийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан.
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны санхүүжилтын ерөнхий хөтөлбөр соёрхон батлах тухай төслийг хэлэлцсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцууллаа.
Гишүүд хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж хариулт авч дуусан Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг батлая гэсэн саналын томёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80,4 хувийн саналаар хэлэлцээр батлагдлаа.