Монгол Улсын Дархан Аварга, Хөдөлмөрийн Баатар, УИХ-ын Гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ

    "Нутгийн салхи" хөтөлбөр

    Монгол бөхөөр, монголчуудын зохиосон өв соёлоор дамжуулаад хамгийн зөв ёс суртахуунтай, төлөв даруу, жудаг төгөлдөр эр хүнийг бэлтгэх зорилготой “Нутгийн салхи” хөтөлбөрийг МҮБХ-той хамтран санаачилж, 2012 оноос улс даяар хэрэгжүүлэн ажилласан билээ. Энэ хөтөлбөрөөр улсын хэмжээний бүх ЕБС-иудыг 6м*10м хэмжээтэй хивстэй, ном сурах бичигтэй, өмсгөл хэрэглэлтэй болгосон юм. Энэхүү ажлын гараагаа Хэнтий аймгаас эхлүүлж байсан бол өнөөдөр цөөн дүүрэг, хоёр гурван аймгаас бусад аймаг, дүүргүүдийг энэ хөтөлбөрт бүрэн хамрагдуулж ерөнхий боловсролын сургуулиудыг Монгол бөхийн дэвжээгээр хангаад байна. 2017 онд “Нутгийн салхи” хөтөлбөр хэрэгжсэний 5 жилийн ойгоор дэлхийд анх удаа үндэсний бөхийн 1500 хүүхдийн барилдаан зохион байгуулж, мөн оны 10 сард Монголын Үндэсний бөхийн холбоо, Хэнтий аймгийн ИТХ, ЗДТГ-тай хамтран Хэнтий аймгаас төрөн гарсан Аваргуудын нэрэмжит “Үндэсний бөхийн 2048 хүүхдийн анхдугаар наадам”-ыг тус тус зохион байгуулсан.

    “МОНГОЛ БӨХИЙН ӨГӨӨЖ” ХӨТӨЛБӨР

     МҮБХ-той хамтран санаачилж, 2016 онд сургуулийн өмнөх боловсролд буюу цэцэрлэгийн хүүхдийн сургалтад зориулсан “Монгол бөхийн өгөөж” хөтөлбөрийг хэрэгжүүлж Хэнтий аймгаасаа энэ хөтөлбөрөө эхлүүлэн. 32 цэцэрлэгийг 6м*4м хэмжээтэй ижил ногоон хивс дэвсгэр, ном сурах бичиг, зодог шуудаг, малгай гутал гээд иж бүрнээр нь хангаж, сургалт хийсэн. Энэ сургалтаар өнөөдөр дэлхий нийтийн биеийн тамирын сургалтад нэвтэрч байгаа бие бялдрыг хөгжүүлэх 12 чанарыг эзэмшүүлэхийг зорьж байна.

     

    “МОНГОЛ ЭРИЙН ГУРВАН НААДАМ” ХӨТӨЛБӨР

    МҮБХ жил нэг зорилт дэвшүүлэн шийдвэрлэж ирсэн туршлагатай, Монгол дахь олон зуун төрийн бус байгууллагын жишиг болсон байгууллагынхаа худьд монгол бөх, бөхчүүдээ дотооддоо ийнхүү хөгжүүлж, алдаршуулахын зэрэгцээ дэлхийд таниулах, дуурсгахын тулд МҮБХ-той хамтран “Монгол Эрийн Гурван Наадам” хөтөлбөрийн санаачилсан. Энэхүү ажлын хүрээнд 2010 онд НҮБ-ын ЮНЕСКО-ийн соёлын биет бус өвийн  хамгаалалтын болон төлөөллийн жагсаалтанд эрийн гурван наадмаа бүртгүүлэх замаар монгол бөхөө бүртгүүлсэн

    Хэвлэх
    © 2025 он бүх эрх хуулиар хамгаалагдсан