Өнгөрсөн хугацаанд Хэнтий аймагт зүүн бүсийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгооны төв, театрын барилга, Хэрлэн мөрөн дээгүүр 5 тэрбум төгрөгийн гүүр, сургууль цэцэрлэг гэх мэт бүтээн байгуулалтын ажлууд ихээхэн хийгдсэн. Зарим нь хийгдэж байгаа. 2019 оны төсөвт ч багагүй бүтээн байгуулалт хийхээр тусгуулаад явж байна.
Эцэст нь хэлэхэд улс төрийн намуудын боловсон хүчний асуудал хүнд байдалд байна. Зэрлэг балмад этгээдүүд ч байна. Намын үйл ажиллагаа мөнгөн дээр тулгуурладаг болоод сонгуулиа ч мөнгөөр явуулдаг болсон. Үүнийг нь дагаад авлига хээл хахууль гээд асуудлууд дагаад гарсаар байгаа шүү.