Алдар цолтой, ахмад цолтнуудад бусад ахмадуудаас ялгамжтай ямар хөнгөлөлт эдлүүлж байна вэ?
Орон нутгаас ахмадын тэтгэврийг хэзээ, яаж нэмэх гэж байна вэ? гэсэн асуулт их ирж байна. 2012-2016 онд ахмадуудад 10,000 төгөргний нэмэгдэл олгосон. Бараа бүтээгдэхүүний үнэтэй харьцуулахад ахмадын тэтгэвэр чамлалттай байна. Тэтгэвэр нэмэхдээ тэтгэврийн зөрүүг тэнцүүлэх тал дээр анхаарах уу?
Ажлын хэсгээс: Алдар цолтой, ахмад цолтнуудад нийслэлээс аймагт, аймгаас нийслэлд хүрч ирэх унааны зардлыг жилд нэг удаа буцаан олгох, орон сууцны хөлс төлөхөд жилд нэг удаа хөнгөлөлт үзүүлэх, амралт, сувилалд амрахад засгийн газрын журмын дагуу үзүүлсэн хөнгөлөлтөө эдлээд явж байна.
2018 оны улсын төсөвт 117 тэрбум төгрөгний тэтгэвэр нэмэх эх үүсвэр тавьж өгсөн. Өнөөдрийн байдлаар 381,000 ахамад тэтгэвэр авч байна. Оны эхнээс нэмнэ гэвэл 8 хувиар нэмэх тэтгэвэр нэмэх эх үүсвэр байна. Нийт тэтгэвэр авч байгаа хүмүүсийн 60 хувь нь бага тэтгэвэр авдаг.