Монгол Улсын Дархан Аварга, Хөдөлмөрийн Баатар, УИХ-ын Гишүүн асан Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ
Миний тухай
Товч намтар
Амьдралын зарчим, байр суурь
Үндэсний бөх
Их спортын амжилтууд
Нийтлэл
AVARGA Live
Ажлын хэсгийн гишүүн
Амьдрал таньсан хүний үг
Асуулга
Байр суурь
Илтгэл
Мэндчилгээ
Нийтлэл
Ном, товхимол, эмхтгэл
Онцлох мэдээ
Телевиз, нэвтрүүлэг
Тойрогтоо хийсэн ажлууд
Ярилцлага
Үйл явдал
Улсын Их Хурал
УИХ-ын Байнгын хорооны үйл ажиллагаа
Санаачилсан хууль
УИХ-ын Түр хороо
УИХ-ын ажлын хэсэг
Засгийн газарт тавьсан асуулга
Төсөл, хөтөлбөрүүд
"Хүмүүнлэг, эрүүл чийрэг, бүтээлч Монгол хүн"
"Монголын бөхийн өгөөж" хөтөлбөр
"Нутгийн салхи" хөтөлбөр
“Монгол эрийн гурван наадам” хөтөлбөр
Аварга Дээд Сургууль
Түүх, хамт олон
Сургалтын хөтөлбөр, анги, мэргэжил
Төгсөгчид, дэмжигчид
Хан Хэнтий нутаг
Мэдээ
Хөрөнгө оруулалт, хөтөлбөр
Амьдрал таньсан хүний үг
Нийтлэл
Б.Бат-Эрдэнэ: АТГ-ын гол чиглэл нь соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх юм
0
4 жилийн өмнө
УИХ-ын нэгдсэн хуралдаан
АТГ-ын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай
Монгол Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.13/ нэгдсэн хуралдаанаар АТГ-ын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. Уг тогтоолын төслийг гишүүдийн 69.6 хувиар дэмжсэн юм.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
"Авлигатай тэмцэх газар соён гэгээрүүлж, урьдчилан сэргийлэх ажлаа хамгийн түрүүнд тавьж ажиллана гэлээ. Энэ байгууллагыг анх байгуулсаны гол зорилго энэ л дээ. Өмнө нь байсан удирдлагууд ийм чиглэлээр ажиллаж байсан. Хамтран тодорхой ажлууд хийж явсан. Харамсалтай нь удирдлагуудыг өөрчилж, тэр цагаас хойш хэл ам тасрахгүй байгаа. Нэг улс төрчийн цлс төрийн нөлөөгөөр ажиллладаг байгууллага болсон. Үүнийг өөрчилөх тухай хэлж байгааг дэмжиж байна.
Энэ бүтэц орон тоонд удирдах албан тушаалтан нэмэгдэхгүй гэдэг нь зөв. Төрийн алба 200 мянган хүн болоод байна. Ихэнх нь удирдах албан тушаалтан. Нам бараадаж амиа аргацаадаг бүтэн үе, бүлэг үүсээд байна. Тэдэнд зориулсан тушаал гаргадаг. Өмнө нь бид шүүмжилдэг байсан. Дарга удирдах бүрэлдэхүүн дүүрэг газар хэлтэсгүй олон орлогч бий болсон. Мөн Төрийн өмчит компанийг хэдэн арваар нь байгуулаад олон хүнийг тэнд удирдах албанд томилдог. Тэдэнд зориулж цалин, нийгмийн баталгааг хангах далимаар төсвийн мөнгө үргүй зарцуулагддаг. Цалингийн хэмжээ зөрүүтэй байдаг.
ХНХ-ын сайд бид 2 ижил саналтай байсан. Төрийн албан хаагчдын цалинг салбарын ялгамжгүй болгох нь зүйтэй гэж. Гэтэл эндээс нь сугалаад зарим нэг байгууллагыг сугалж аваад цалинг нь нэмэгдүүлсэн. Ингээд үр дүн гарсан уу?
Жишээ нь, Монгол Улсын нэр хүндийг олон улсад шороотой хутгаж хар тамхины хэрэгт холбогдоод байгаа дипломатуудын асуудлыг өчигдөр байнгын хорооны хурлаар ярилцахад Гадаад харилцааны сайд нь хууль бус юманд оролцуулахгүй байхын тулд цалинг нь нэмнэ гэж яриад сууж байна. Нэмээд байхад асуудал шийдэгдэхгүй байна шүү дээ. Ийм маягаар байвал цагдаажсан улс болох юм уу? Нийгмийн олон асуудлууд цаана нь зөндөө байна шүү дээ."
Хуваалцах
Холбоос хуулах