Хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
Хуулийн төслийг дэмжиж байгаа. Засгийн газар, УОК, УИХ шуурхай ажиллаж холбогдох хууль тогтоомж, эрх зүйн өөрчлөлтийг шуурхай хийж өгч байгаа нь чухал зүйл. Ийм амаргүй нөхцөл байдалд бидний ойлголт нэг байвал их зөв зүйтэй байна. Би үүнийг ноднин нэг жилийн өмнө Хятад ард улсад дэгдэж байх үед Монгол улсын төр, ЗГ-аас шуурхай арга хэмжээ авч байсан. Тэр үед АБГББХ дээр өөрийн байр суурийг илэрхийлж байсан. Тэр үед андив, тусламжтай холбоотой зүйлс нь ил тод нээлттэй байх ёстой тухай хэлж байсан. Мөнгө санхүүтэй холбоотой асуудал одоо байсаар байна. Үүнийгээ анхаарах хэрэгтэй. Дутуу, хаалттай байна гэж хэлж байгаа юм биш.