Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ байр сууриа илэрхийллээ.
Засгийн газрын нийт өрийн хэмжээ 2018 онд 24 их наядаас эхлээд 2020 онд хүрэхэд 26,2 их наяд хүрэхээр байна. Өрийг өрөөр дардаг гинжин хэлэхээг хаана таслах вэ? Энэ бодлогыг гаргаж арага хэмжээ авах хэрэгтэй. Томорсоор байгаа дааж давахгүй хэмжээнд хүрэхээр байдал бий болно.
Өмнө нь ч тэр эдийн засгийн бодитой өсөлт гарсан нь иргэдэд наалддаггүй. Эрх мэдэлтэй төр гэж нэрлэгддэг, эрх бүхий хэдэн хүмүүсийн компаниуд л завшаад өнгөрдөг байдлыг хэзээ арилгах вэ?
Оюутолгойг 2008 оноос хойш эсэргүүцэж л байсан. 10 жил болоход юу ч өөрчлөгдсөнгүй. Уул уурхай дагасан эдийн засагтай орны хувьд ашигалттай холбоотой асуудлыг төр онцгой анхаарч хувийн хэвшлээр дамжуулбал нөхцөл байдал хүндэрнэ.
Улсын хэмжээнд 150 гаруй үйлдвэрлэл, уул уурхайн үйл ажиллагаа явуулж байна. Жил болгон төсвийн танилцуулгыг харахаар хамгийн том алтны компаниуд хэдэн жилээр улсад төлөх татвараа өгөөгүй л явж байдаг.