Б.Бат-Эрдэнэ: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг буцаах тухай хэлэлцүүлгийн үеэр Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн нь цэргийн албан хаагчид сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэхтэй холбоотой асуудлыг хөндөж байсан.
Цэргийн албан хаагчид сонгуульд даргын тушаалаар санал өгдөг, нөлөөлдөг нь зөвхөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр гардаг асуудал биш УИХ, аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулиар ч гардаг. Тиймээс Сонгуулийн Ерөнхий хороо сонгогчдын нэрсийн жагсаалтыг гаргахдаа анхаарах шаардлага бий.
Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох сонгуулийн боломжийн хэмжээнд зохион байгуулдаг баймаар байна. 2013 онд Ерөнхийлөгчийн сонгуулийг үлгэр жишээ сонгууль байгаасай гэж хүссэн боловч харьцангуй боломжийн болсон ч хүссэн хүсээгүй хар PR явж байсан. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахдаа улс төрийн хүчнүүд, мэргэжлийн байгууллагууд тал бүрээсээ анхаарах ёстой.
Сонгуулийн саналын хуудсыг техник хэрэгсэл ашиглан тооллоо гэхэд сонгуулийн үр дүнг гаргахдаа нилээд анхаарах нь зүйтэй. Сонгуулийн үеэр гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдийн саналыг урьдчилан авдаг. Тэгвэл 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдийн санал наашаа, цаашаа болсон тохиолдол бий.