
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэж санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнээр ахлуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Х.Нямбаатар, Я.Санжмятав, Ц.Цогзолмаа, О.Баасанхүү нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулахаар боллоо.