Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулах УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ үг хэллээ.
Б.Бат-Эрдэнэ: Хүүхдийн эрхийг хамгаалахтай холбоотой, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой, Монгол хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрахтай холбоотой маш хүнд байдал тулгамдаж байна.
Хүн гэр бүлдээ өөрөө төлөвшиж чадахгүй байна. Цаашилбал цэцэрлэг, сургууль, хүүхдийн амьдрах орчны аюулгүй байдлын ажлууд дутагдалтай байна. Ирүүлсэн дүнгээс харвал хэрэг төвөгт холбогдож байгаа хүмүүсийн 513 нь буюу 80-90 хувь нь ажилгүй, бүрэн дундаас доош боловсролтой байна. Тиймээс бусад орны жишгээр хүүхэд, залуучуудыг цагаа зөв өнгөрөөх боломж бүрдүүлэх ажлыг хийх хэрэгтэй. Дүүрэг, аймгуудад спортын цогцолбор барих зэрэг багагүй ажлуудыг санаачилсныг үргэлжлүүлэх хэрэгтэй байна.
Нийгмийн ёс суртахуунтай холбоотой асуудлаар, хүнлэг чанар, сэтгэлийн боловсролтой асуудлаар бусад улс оронд хууль эрх зүйн зохицуулалт байна.
Сэтгүүлч
Vip76.mn А.Цолмон [email protected]