Хоёр жилийн өмнө сайжруулсан түлш хүргэлтийн асуудлыг 4000 гаруй хүн хуучны аравт, хорийн багаар зохион байгуулсан сайн жишиг байдаг. Хэнтий аймаг аравтын тогтолцоонд орсон учраас асуудлыг маш амархан давж байна. Ийм тохиролцоонд орвол зүгээр байна. Цар тахлын үед Засгийн газар харьцангуй шийдвэртэй арга хэмжээг авч ирлээ. Гэхдээ нэг сэрэмж алдахад ямар аймшигтайгаар тархаж байгааг бид харж байна. Ийм нөхцөл байдалд онцгой хариуцлагатай байх хэрэгтэй байна. Маш богино хугацаанд тархалтыг хумих арга хэмжээ авч байна. Бид хаа хаанаа ягштал үүнийг дагаж байж хүндрэлийг давж гарна.