Монгол Улсын Дархан Аварга, Хөдөлмөрийн Баатар, УИХ-ын Гишүүн асан Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ
Миний тухай
Товч намтар
Амьдралын зарчим, байр суурь
Үндэсний бөх
Их спортын амжилтууд
Нийтлэл
AVARGA Live
Ажлын хэсгийн гишүүн
Амьдрал таньсан хүний үг
Асуулга
Байр суурь
Илтгэл
Мэндчилгээ
Нийтлэл
Ном, товхимол, эмхтгэл
Онцлох мэдээ
Телевиз, нэвтрүүлэг
Тойрогтоо хийсэн ажлууд
Ярилцлага
Үйл явдал
Улсын Их Хурал
УИХ-ын Байнгын хорооны үйл ажиллагаа
Санаачилсан хууль
УИХ-ын Түр хороо
УИХ-ын ажлын хэсэг
Засгийн газарт тавьсан асуулга
Төсөл, хөтөлбөрүүд
"Хүмүүнлэг, эрүүл чийрэг, бүтээлч Монгол хүн"
"Монголын бөхийн өгөөж" хөтөлбөр
"Нутгийн салхи" хөтөлбөр
“Монгол эрийн гурван наадам” хөтөлбөр
Аварга Дээд Сургууль
Түүх, хамт олон
Сургалтын хөтөлбөр, анги, мэргэжил
Төгсөгчид, дэмжигчид
Хан Хэнтий нутаг
Мэдээ
Хөрөнгө оруулалт, хөтөлбөр
Амьдрал таньсан хүний үг
Нийтлэл
Б.Бат-Эрдэнэ: Одоо 50,000 төгрөгөөр нэмж байгаа ч цаашид үе шаттай нэмэдүүлээд явах ёстой
0
4 жилийн өмнө
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.24/ нэгдсэн хуралдаанаар Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Тус хуулийн төслийг УИХ-
ын
гишүүн
Ц.
Гарамжав
санаачилсан юм. Төсөлд
эмэгтэйчүүдээс гадна эрэгтэйчүүдийн тэтгэврийн асуудал хөндөгдсөн байна. Өнөөдрийн байдлаар 2,9 мянган эрэгтэйчүүд 32 жил ажиллан, 55 нас хүрээд тэтгэвэртэй гарсан байна. Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргасан судалгаагаар дээрх нөхцөлүүдээр тэтгэвэр тогтоолгон авч байгаа иргэдийн 80,2 хувь нь буюу 17 мянган хүн улсын дундаж
тэтгэвэрээс
/374,8 мянган төгрөг/ доогуур буюу хэт бага тэтгэвэр авч байна. Иймээс эдгээр иргэдийн асуудлыг тухайлан авч үзэж, өнөөгийн нөхцөлд буюу тэтгэврийн дундаж хэмжээнд хүргэж олгох нь шударга ёсны зарчимд
нийцэнэ
хэмээн хууль
саначлагч
нь үзсэн юм.
УИХ-
ын
гишүүн Б.Бат-Эрдэнэ:
"Энэ хуулийн төсөл олон жил яригдаж, парламент дамжин явж ирсэн. 1990 онд эмэгтэйчүүдийг олон хүүхэдтэй гэдгээр нь хөдөлмөрлөх эрхийг нь хязгаарласан ийм улс өөр байдаг эсэхийг мэдэхгүй юм. хэлмэгдэл гэж хэлж болно. харин энэ их хурлын үед хуулийн төсөл орж ирж байгааг бид дэмжиж байна. 2020 оны төсвийн хуульд суучихсан юм байна. 50,000 төгрөгийг өнөөгийн инфляцитай харьцуулбал бага дүн. Цаашид үе шаттайгаар нэмээд явах нь зүйтэй.
Эдгээр бага тэтгэвэртэй иргэдийг харахад нийгмийн шилжилтийн үед гол үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан хүмүүс голлож байна. Тиймээс эдгээр хүмүүс улсын дундаж тэтгэвэр авч чадахгүй байгаа нь буруу. олон хүн надруу утасдаж ярьдаг. Хүнд хэцүү цагт улсын ажлыг шударгаар хийж явсан хүмүүс өнөөдөр өндөр насандаа 50 гаруй мянган төгрөгийн тэтгэвэр аваад сууж байна.
Бүх л тойрогт энэ мэт байдлаар хомроголон тэтгэвэрт гарсан ээжүүд, эмэгтэйчүүд, хөгшид их байгаа. Тиймээс эдийн засгийн нөхцөл сайжирсан байгаа ийм үед нэмэгдүүлээд явах нь зүйтэй гэсэн саналтай байна."
Хуваалцах
Холбоос хуулах