Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг болон байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
Гадаа иргэний хөдөлгөөнүүд тууштай тэмцэж байсан. Г.Уянга, С.Ганбаатар нарыг хэлж болно. Сүүлд орж ирсэн хүмүүс сайн дэмжиж байгаа. Х.Болорчулуун, Энх-Амгалан, Б.Бямбацогт, Т.Аюурсайхан хошуучилж, Б.Баттөмөр гишүүн байгаа. Хүмүүс нэмэгдэж байгаад би их олзуурхаж байгаа. Тийм учраас 2016-2020 УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд өдөр бүр Их хурлаас шаардаж байж ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийг Д.Тэрбишдавга ахлаад бид нэг жил гаруй хугацаанд ажилласан.
Н.Алтанхуяг Ерөнхий сайдын үед гурван сайдын хамтарсан шийдвэртэй ажлын хэсэг Оюу-Толгойн хөрөнгө оруулалтын байдлыг шалгасан байсан. Тэр шалгалт дээр бид тулгуурласан. Ажлын хэсэг үзэж болохоор хэмжээний зүйлээ нилээн сайн үзэж, дүгнэлтээ гаргасан. Үүний дагуу Б.Баттөмөр гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гараад, Их хурлын тогтоол шийдвэр гараад ЗГ-т өгсөн. Одоо бас жил шахам хугацаанд энэ асуудал яригдахгүй байна.
Монгол Улс ашигаа авах нь битгий хэл өндөр хүүтэй зээлнээсээ босож чадахгүй байгаагийн гол буруутан бол бид нар юм шиг ойлголт гарч байна. Одоо жишээ нь Х.Нямбаатар сайдын хэлдэг Арбитартай холбоотой асуудал гэхэд хэдэн шантаажчин, поп нөхдүүдээс болж байна. 34 хувьтай асуудлыг бас бид нар руу тохож байна. УИХ-ын архиваас яг Оюу-Толгойн гэрээг байгуулж байх үеийн протоколыг аваад алга болгосон байгаа юм. Ц.Даваасүрэн гишүүн үүнийг бүтэн жил хайгаад олоогүй гэсэн байгаа.