Монгол Улсын Дархан Аварга, Хөдөлмөрийн Баатар, УИХ-ын Гишүүн асан Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ
Миний тухай
Товч намтар
Амьдралын зарчим, байр суурь
Үндэсний бөх
Их спортын амжилтууд
Нийтлэл
AVARGA Live
Ажлын хэсгийн гишүүн
Амьдрал таньсан хүний үг
Асуулга
Байр суурь
Илтгэл
Мэндчилгээ
Нийтлэл
Ном, товхимол, эмхтгэл
Онцлох мэдээ
Телевиз, нэвтрүүлэг
Тойрогтоо хийсэн ажлууд
Ярилцлага
Үйл явдал
Улсын Их Хурал
УИХ-ын Байнгын хорооны үйл ажиллагаа
Санаачилсан хууль
УИХ-ын Түр хороо
УИХ-ын ажлын хэсэг
Засгийн газарт тавьсан асуулга
Төсөл, хөтөлбөрүүд
"Хүмүүнлэг, эрүүл чийрэг, бүтээлч Монгол хүн"
"Монголын бөхийн өгөөж" хөтөлбөр
"Нутгийн салхи" хөтөлбөр
“Монгол эрийн гурван наадам” хөтөлбөр
Аварга Дээд Сургууль
Түүх, хамт олон
Сургалтын хөтөлбөр, анги, мэргэжил
Төгсөгчид, дэмжигчид
Хан Хэнтий нутаг
Мэдээ
Хөрөнгө оруулалт, хөтөлбөр
Амьдрал таньсан хүний үг
Нийтлэл
Б.Бат-Эрдэнэ: Шударга, ёс зүйтэй, ашиг сонирхлын зөрчилгүй ажиллаарай
0
4 жилийн өмнө
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.07.08\ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүн, сайд томилох асуудлыг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
“Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ирж байгаа сайд нар харьцангуй мэргэжлийн хүмүүс байна.
Хамгийн гол нь нийгмийн шударга ёсны үнэлэмжийг бий болгон, Шударга ёсыг тогтоох чиглэлд анхаарч ажиллах ёстой. Ерөнхий сайд ч энэ чиглэлийг хэлж, хэрэгжүүлж байгаа. Ялангуяа ашиг сонирхлын зөрчил үүсгэж болохгүй. Төрийн албыг төрлийн алба болгож эхнэр, нөхөр, ах дүүгээ тавьж, өөрийн харьяа компанидаа хөрөнгө оруулалт, бонд, сангуудын хөрөнгийг авдаг байдалтай хатуу тэмцэж, чиг удирдлага болгон ажиллаарай.
Нийгмийн баялгийн хуваарилалт тэгш бус явсаар ирж, хэн мэдээлэлтэй ойр байгаа нь хувьдаа завшчихаад байна. Улс орны эдийн засгийн тулгуур нь уул уурхай болсон учраас энэ чиглэлдээ шударга, тэгш байдлаар ажиллах ёстой шүү.
Мөн тендертэй холбоотой асуудлуудыг цэгцэлж, шударга, ёс зүйтэй ажиллаарай.”
Хуваалцах
Холбоос хуулах