Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
Их хурал дээр байдаг буруу жишиг бол хууль оруулж ирэхдээ салбарын ажиллагсдын нийгмийн баталгаатай зүйлийг оруулаад ирдэг. Хуульд ийм зүйл байна уу?
Дагалдан гаргах хуулиудад өөрчлөлт гаргаж байна. Ашигт малтмалын тухай хуулийн тодорхой зүйл заалтад ямар өөрчлөлт оруулах вэ? Уул уурхайн олборлолт үйл ажиллагаанаас болоод соёлын үнэт өв устах, үгүй болох асуудлууд гарч ирж байсан. Үүн дээр тодорхой хуулийн заалт орж ирж байна уу?
Дэлхийд бодлого тодорхойлж байсан цаад талын үндсийн үндэс нь хүний сэтгэл оюунтай барилдуулж өгсөн байдаг. 24 жилийн дараа соёлын яам байгуулаад, үйл ажиллагааг нь нэг чигтэй болгож ажиллах гэж байгаа бол үндэсний өв соёл уламжлалын талаар, хүний сэтгэлтэй нь гүн гүнзгий барилдуулж өгсөн өв уламжлалаа сэргээх тал дээр ямар ажил хийх вэ? Зөвхөн арилжаа, мөнгө, ашиг олох тал руу явбал энэ бодлого буруудна.