Хуралдаанаар Засгийн газраас 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Уур амьсгалын ногоон сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
"Нийслэлийн иргэдийг орон сууцжуулах асуудал бол маш чухал байгаа. Танилцуулгаас харахад ипотекийн зээлтэй зэрэгцүүлээд түрээсийн орон сууж, орлогод нь нийцүүлэн орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зээлийн хэлэлцээрийг оруулж ирж байгаа юм байна. Тиймээс энэ зээлийн хэлэлцээрийг дэмжиж байна.
Ер нь цаашдаа орон сууцыг түрээслүүлэх ямар ажлууд хийх гэж байна вэ? Нийслэлээс авч хэрэгжүүлж байгаа бодлогоос гадна хувийн хэвшлийн компаниудын барьсан барилгыг түрээслүүлэх бодлого байна? мөн ажлын байрыг нэмэгдүүлэх талаар Засгийн газар, Нийслэлээс авч байгаа ажлынхаа талаар мэдээлэл өгөөч.
Ер нь зээлийг урт хугацааны бодлоготойгоо уялдах ёстой гэж гишүүд хэлж байна. Энэ их чухал шүү. Орон нутгийг хөгжүүлэх чиглэлээр ямар ажлууд хийж байна вэ?