Монгол Улсын Дархан Аварга, Хөдөлмөрийн Баатар, УИХ-ын Гишүүн асан Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ
Нийтлэл

Баяр наадмын хүчит бөхийн барилдааны үзүүр, түрүү бөхчүүдэд нутгийн зөвлөлүүдээс байр бэлэглэлээ

1
4 жилийн өмнө

Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны түрүү бөх Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Монгол Улсын аварга Э.Оюунболдод аймгийн Нутгийн зөвлөлөөс таван өрөө байр бэлэглэжээ.

 

Байрыг ЗГХЭГ-ын дарга, Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Л.Оюун-Эрдэнэ болон УИХ-ын гишүүн, Монгол Улсын Дархан аварга Б.Бат-Эрдэнэ нар гардуулав.

Мөн энэ өдөр Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд үзүүрлэсэн Увс аймгийн харьяат Монгол Улсын аварга Н.Батсуурьт Увс аймгийн нутгийн зөвлөлөөс 2 өрөө байр бэлэглэлээ.