
Баяжуулсан хүнсний тухай хуулиар зарим төрлийн хүнсийг баяжуулахтай холбоотой харилцааг зохицуулахаар тусгасан билээ. Энэ хууль батлагдахаас өмнө зөвхөн хүнсний давсыг иодоор баяжуулах асуудлыг тусгайлсан хуулиар зохицуулж байсан юм.
Уг хуулийн төслийг дагалдан Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хамт боловсруулжээ. Хуулийн төсөл батлагдсанаар Баяжуулсан хүнсний тухай хууль бусад хууль тогтоомжтой давхардал, хийдэл, зөрчил үүсгэхгүйгээр хэрэгжих нөхцөл бүрдэнэ гэж хууль санаачлагчид үзсэн байна.
нар асуулт асууж хариулт авлаа. Ингээд байнгын хорооны гишүүд Давс иоджуулж, иод дутлаас сэргийлэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.