
Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцууллаа.
Мал хулгайлах гэмт хэргийн гаралт 2017 оноос нэмэгдэж байгаа бөгөөд 2019 оны 1-р улирлын байдлаар мал хулгайлах 524 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 89.2 хувиар өссөн байна. Мал хулгайлах гэмт хэрэг орон нутагт бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 15.5 хувийг эзэлж байгаа юм.
Эрүүгийн хуульд өөрчлөлт, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцсэн талаарх Монгол Улсын Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцууллаа.
Гишүүд байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж хариулт авч дуусан санал хураалт явуулахад 62,5 хувийн саналаар Мал хулгайлах гэмт хэрэгт ногдуулах ялыг чангатгах хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв.