Их Эзэн Чингис Хааны төрсөн нутагт зохиогдож буй Насанд Хүрэгчдийн Шатрын Улсын Аварга Шалгаруулах Тэмцээний нээлт Хэнтий Аймгийн Дадал суманд өндөр хэмжээнд зохион байгуулагдлаа.
Тэмцээний үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, УИХ дахь Шатрын Спортыг дэмжих лобби бүлгийн ахлагч Л.Оюун-Эрдэнэ, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, БОАЖЯ-ны сайд Д.Оюунхорол зэрэг хүндтэй зочид оролцлоо.