
ЗХЖШ-ын даргын тушаалаар батлагдсан “Зэвсэгт хүчний 2016-2017 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу Зэвсэгт хүчний анги, салбарууд төлөвлөгөөт сургалт, дадлагыг зохион байгуулан явуулж байна.
Одоо цэргийн сургалт бэлтгэлийн нэгдүгээр үе дуусаж байгаа бөгөөд Зэвсэгт хүчний анги, салбаруудад хээрийн сургалт, дадлага, байлдааны буудлага, харвалт, төгсөлтийн болон командлалын шалгалт авч байна.
Осол гарсан шалтгааныг ЗХЖШ хууль, хяналтын байгууллагуудтай хамтран тогтоохоор ЗХЖШ-ын даргын тушаалаар томилогдсон комисс осол болсон газарт шалгалтыг эхлүүлээд байна.
Ослын талаарх мэдээллийг БХЯ, ЗХЖШ-ын удирдлага болон Цэргийн төв эмнэлгийн бие бүрэлдэхүүн хүлээн авсан даруйдаа шаардлагатай арга хэмжээнүүдийг шуурхай авч хэрэгжүүлсэн.
Шархадсан цэргийн алба хаагчдын мөчлөгт металь хэсгийн хэлтэрхийнүүд орсон байдалтай гэмтлүүд зонхилж байгаа бөгөөд 2 цэргийн алба хаагчийг яаралтай хагалгаанд оруулаад байна. Одоогийн байдлаар шархадсан цэргийн алба хаагчдын амь насанд аюул заналхийлэл байхгүй бөгөөд эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд тогтвортой байна.
Цаашдаа осолд өртсөн цэргийн алба хаагчдад бүх төрлийн шаардлагатай эмчилгээнүүдийг хийхээр БХЯ болон Эрүүл мэндийн яам зэрэг холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Ослын талаарх мэдээллийг осолд өртсөн цэргийн алба хаагчдын ар гэрийнхэнд шуурхай хүргэж, Цэргийн төв эмнэлэгт тусгай байр бэлдэн, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Ослын шалтгаан нь хяналтын байгууллагууд шалгаж тогтоосны дараа тодорхой болно.