
Энэ үеэр хөтөлбөрт хамрагдаж буй оюутнууд сургалтын явц, чанарт сэтгэгдэл өндөр байгааг хэлж, чармайлт гарган цэргийн эрдэмд шамдаж суралцахаа илэрхийлж байв
Монгол улсын их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль , Боловсролын их сургууль, Санхүү, эдийн засгийн их сургууль Монголын үндэсний их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургууль дээр оюутнууд 2 сарын турш цэргийн бэлтгэл-онолын сургалтад хамрагдаж байгаа юм.
Үүнээс гадна Дорнод их сургууль , Ховд их сургууль, Орхон аймагт оюутнууд сургалтанд хамрагдаж байна. Цэргийн бэлтгэл- онолын сургалтаа дууссаны дараа тэнцсэн 1000 оюутан цэрэг хээрийн сургалтад 6 дугаар сарын 15-наас гарч, 8 дугаар сарын 15-нд тангаргаа өргөнө.