Монгол Улсын Дархан Аварга, Хөдөлмөрийн Баатар, УИХ-ын Гишүүн асан Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ
Нийтлэл

"Оюутолгойн" гэрээнээс Монголчууд ашиг хүртэх үү, үгүй юу?

0
4 жилийн өмнө

ТВ9 телевизээс зохион байгуулдаг "Хэлэлцүүлэг" нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ оролцлоо. Энэ удаагын сэдэв нь "Оюутолгойн" гэрээнээс  Монголчууд ашиг хүртэх үү? сэдвээр хэлэлцүүлэг хийлээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Би 2004 оноос эхлэн Улсын Их Хуралд ажиллаж байна. Оюутолгойн гэрээ яригдаж байсан тэр үед миний бие болон 10-аад гишүүд,  хэсэг эрдэмтэн судлаачид эсэргүүцэж байсан. Эрдэмтэн судлаачдын тооцоо судалгаанд дээр үндэслэн Монголын талд ашиггүй байна гэж үзэн эсэргүүцсэн. Тухайн үед сурталчилгааны самбар дээр хүртэл 71% нь Монгол улс, 29% нь хөрөнгө оруулагч авна гэж хүртэл ухуулга хийж байсан. Тэгтэл бодит байдал дээр авсан зээл, менежментийн төлбөр гэх мэт дааж давашгүй өртэй болсон.