
Тогтоолын төслийг УИХ-ын гишүүд Б.Бат-Эрдэнэ танилцууллаа.
ЁЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баярсайхан танилцуулав.
2009 онд УИХ-ын 34 дүгээр тогтоолоор ‘Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм"-ийг батлан мөрдөж иржээ.
Ажлын хэсэг дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.
Шинэчлэн боловсруулсан “Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм”-ийн зорилго нь Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ “...би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээн Төрийн сүлдэндээ өргөсөн тангарагтаа үнэнч байхад нь туслах зорилготой юм.
Монгол Улсыи Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийн төсөл 12 бүлэг 70 зүйл, 31 дэд заалттай байх аж. Дүрмийн төсөлд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо ёс зүйн зөрчил гаргасан гишүүнд зөрчлийн шинж байдлыг харгалзан сануулга өгөх, хатуу сануулга өгөх, уучлал гуйхыг үүрэг болгох, албан тушаалын цалингийн хэмжээг 6 cap хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах зэрэг хариуцлага ногдуулахаар тусгасан байна.