
Уг чуулган нь Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу үргэлжлэх хугацааг 75-аас доошгүй хоног буюу өмнө нь 50 хоног байсныг өөрчилсөн зохицуулалтаар явагдсан. Ингэснээр нийт намрын чуулганы үргэлжлэх хугацаанд нэгдсэн хуралдаан 82 хоног хуралдсан байна.
Намрын чуулганы хугацаанд нэг ч өдөр тасралтгүй оролцож, 100% ирцтэйгээр хуралдаандаа суусан гишүүдийг танилцуулья.

Түүнчлэн цар тахлын хатуу хөл хориотой үед байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаан цахимаар явагдсан бөгөөд гишүүд идэвх, санаачилгатай оролцсон байна. УИХ-ын намрын чуулганы хугацаанд Шүүхийн тухай, Банкны тухай зэрэг салбарын эрх зүйн шинэчлэл хийгдсэн зэрэг нийт 87 хууль, УИХ-ын 44 тогтоолыг хэлэлцэн баталсан юм.