
Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат уншиж танилцуулсан бөгөөд тогтоолын төсөлд УИХ-ын гишүүн Х.Баделхан, Д.Сарангэрэл, Б.Наранхүү нарыг Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Д.Тогтохсүрэн, Б.Пүрэвдорж нарыг тус дэд хороонд оруулахаар тусгажээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ц.Цогзолмаа, Б.Бат-Эрдэнэ нар байр сууриа илэрхийлсэн.
УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ: " Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн асуудал. Эмэгтэй гишүүдийн байр суурийг дэмжиж байна. Харин өнөөдөр энэ асуудлыг хэлэлцээд, ирэх 7 хоногт Ёс зүйн дэд хороог хуралдах боломжийг хангаж өгөөч" гэлээ.
Ингээд тогтоолыг төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.