ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар Хэнтий аймгийн иргэдтэй уулзаж Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар танилцуулж байна. Улсын Их хурлын гишүүн давхар Засгийн газрын гишүүнээр ажилладаг байдлыг цуцлуулахаар тусгасан. Мөн улс төрийн намуудыг хариуцлагажуулах тал дээр анхаарах нь чухал гэдгийг онцолж байлаа.
Уулзалтад ирсэн иргэдийн дийлэнх нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байна.