
Энэ үеэр, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Улс орны хэмжээнд хуурайшилтын зэрэг их байна. Ой хээрийн түймэр ихээр гарч, хаваржилт, бэлчээр, усны хангамж туйлын хүнд байгааг дурдаад, энэ асуудлаар яаралтай УИХ-аар хэлэлцэж, Засгийн газарт чиглэл, зөвлөмж өгөх санал гаргав.
Тогтоолын төслийн агуулга нь есөн аймгийн 22 газрыг улсын тусгай хамгаалалтад нэмж авах тухай юм. Эдгээр 22 газар нь нийтдээ 9 аймгийн 29 сумын 3.4 сая га талбайг хамарч байгаа ажээ. Эдгээр газрыг улсын тусгай хамгаалалтад авснаар байгалийн өвөрмөц тогтоц, унаган төрх, түүх, соёлын дурсгалууд болон 350 орчим зүйлийн ховор амьтан, ургамал, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 3.7, ойн сан бүхий газрын 3.2 хувь хамгаалагдах тухай судалгааны дүн гарчээ. Мөн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 3.4 сая га буюу 2.1 хувиар нэмэгдэж, нийт нутаг дэвсгэрийн 19.8 хувь нь улсын тусгай хамгаалалттай болох юм байна.
Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн А.Сүхбат хийв.
Гишүүд асуулт асууж хариулт авч санал хураалт явуулахад олонх дэмжиж эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэхээр БОХХААБХ-нд шилжүүлэв.